Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний  түүхт 100 жилийн ойг угтан байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хэрэглээнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний  хурлыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын өмгөөлөгчдийн холбоо, төрийн болон төрийн бус байгууллага, хамтран ажилладаг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид биечлэн ирж оролцсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагын удирдлага, алба хаагчид цахим хэлбэрээр оролцлоо.

 
Хуралд оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд тулгамдаж буй нэн даруй шийдвэрлэвэл зохих онол, практикийн олон чухал асуудлыг эрдэмтэн, судлаач, практик байгууллагын ажилтнуудын оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх гарц, арга замын талаар санал солилцлоо.


Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд алба хаагчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллийн боловсруулж ирүүлсэн илтгэлүүдээс сонгон нэгтгэж, эмхэтгэл болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал төдийгүй хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал судлал, менежментийн чиглэлээр онол, арга зүйн ач холбогдол бүхий мэдээлэл, судалгаа, шинжилгээний үр дүнг хэлэлцэн байгууллагын эрх зүйн шинэтгэлийг төгөлдөржүүлэх, салбарын эрдэм судлалыг хөгжүүлэхэд түлхэц болох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.