Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Энхтайваны гүүрний явган хүний замын засвар өнөөдөр дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хөл хорионы хугацаанд Энхтайваны гүүрний хэв гажилтын засвар, явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийсэн ч хил хаасантай холбоотойгоор явган хүний замын резинэн хучилтын түүхий эд дутаад байсан юм. Тэгвэл өнөөдрөөс дутуу үлдээсэн засварыг үргэлжлүүлэн хийж байна.

Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажлын явцыг шалгалаа. Тэрбээр “Хил гааль хаасан үед барилгын материал тасалдсан. Харин одоо дутаж байсан барилгын материалыг татан авч, явган хүний зам засварын ажлыг үргэлжлүүлж байна. Явган хүний замын хагарсан, бутарсан, овон товонтой хэсгийг дахин засварлаж, бетонон өнгөлгөө хийж тэгшилсэн. Мөн гүүрэн дээрх дөрвөн асрын гэрэлтүүлгийн ажил бүрэн дууссан. Бид явган хүний зам засварын ажил дуусахаар Улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээн ярьсан бол зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Тод манлай” ХХК-ийн менежер Ж.Төрбазар “Энхтайваны гүүрний явган хүний 400 метр замын засварын ажлыг манай компанийн 12 ажилтан гүйцэтгэж байна. Халтиргаанаас хамгаалах хучилт хийж, өнөөдөртөө хүлээлгэж өгнө” гэв.

Энхтайваны гүүрний явган хүний зам засварын ажил өнөөдөр дуусах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.