Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
НҮБ Монгол Улсын энхийг сахиулагчдад талархал илэрхийлжээ

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийг тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд тэмдэглэж байна.

НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор дэлхийд 23-рт жагсаж буй Монгол Улсын хувьд энэ өдөр чухал ач холбогдолтой өдөр юм. 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй нь энэхүү өдрийг тэмдэглэх учрыг улам илүү өргөн агуулгатай болгож байна.  

Өнөөг хүртэл дэлхийн зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад Монгол улс нийтдээ 18,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээсэн.

Монгол дахь НҮБ-ын нэрийн өмнөөс нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, энхийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж буй Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад гүн талархал илэрхийлж, тэдний даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна.

“2014 онд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь цэргийн хээрийн эмнэлэгт монгол эмч, сувилагчдын хамтаар НҮБ-ын ажилтнууд болон энгийн иргэд гээд нийт 6000 гаруй хүмүүст эмнэлгийн тусламж хүргэж ажилласандаа бахархалтай байна” гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 2 шатлалын эмнэлэгт жагсаал анги тоо бүртгэгчээр ажилласан Ахлагч Б. Дуламсүрэн өгүүллээ.

Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нийт 732 монгол эмэгтэй алба хаагчдын нэг юм. Өнөөг хүртэл дэлхийн зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад Монгол улс нийтдээ 18,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээсэн.

Одоогийн байдлаар Монгол Улсаас Абиеэ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Бүгд Найрамдах Өмнөд Судан, Баруун Сахар, Йеменд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

“БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм,” гэж НҮБ-ын Энхийн ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруа баярын илгээлтдээ онцолжээ.

“БНӨСУ-д Хуягт тээвэрлэгчдийн ротод цуваа хамгаалалт болон энгийн иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлийнхэн хүчээр цэрэгт элсүүлэхээр энгийн 3 иргэнийг барьцаалж авч явсныг зогсоож, гэрт нь аюулгүй хүргэж чадсандаа би ямагт бахархдаг” гэж Сьерра Леон болон Өмнөд Судан улсад 2009, 2016-2017 онуудад тус тус алба хаасан Ахлах ахлагч Г. Цасбаяр ярьлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн ажиглагч офицер Ахмад Ч. Сэрээнэн НҮБ-ын мандат доор 2019-2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын UNMISS ажиллагаанд оролцсон бөгөөд тэрбээр, дэлхий нийтээр Ковид-19 цар тахал тархсан хүнд цагт зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт үүрэг гүйцэтгэхдээ цар тахлын аюулын талаар орон нутгийн удирдлага болон иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, тэдний дунд цар тахлын аюул тархахаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалттай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлсэндээ бахархалтай байна гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ залуу энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон юм. 

Энэ жилийн Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр НҮБ-ын зүгээс залуу энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг оролцоонд өндөр ач холбогдол өгч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ залуу энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолсон юм. 

"Эрч хүч, шинэлэг санаагаар дүүрэн, улс төрийн үйл явцад утга учиртай төлөөлөл, оролцоог хангахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй нийт залуучуудад үлгэр дуурайл болж явдаг энхийг сахиулагч залуучуудаа би биширч явдаг" гэж Жан-Пьер Лакруа хэлэв.

Ташрамд хэлэхэд, НҮБ-ын Ерөнхий ассамблей нь 1948 онд НҮБ-ын анхны энхийг сахиулах үүрэг гүйцэтгэгч НҮБ-ын Энхийг сахиулах байгууллага (UNTSO) Палестинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн болох тавдугаар сарын 29-ны өдрийг НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм.

Тэр цагаас хойш 1 сая гаруй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд НҮБ-ын 72 энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, олон сая хүнд шууд нөлөөлж, тоо томшгүй олон хүний амь насыг авран хамгаалжээ. Эдүгээ, НҮБ-ын Энхийг сахиулах 12 ажиллагаанд 89,000 гаруй иргэний, цэрэг, цагдаагийн алба хаагч оролцож байна.

Энэ сарын 27-ны өдөр НҮБ-ын Төв байранд 1948 оноос хойших хугацаанд амь эрстсэн 4000 гаруй энхийг сахиулагчид, тэдний дунд өнгөрсөн жил НҮБ-ын далбаан дор алба хаах үедээ амь насаа алдсан 130 цэрэг, цагдаа, иргэний энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.