Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өнөөдөр Хүүхдийн баярын өдөр

Өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг манай улсад 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Анх Хүүхдийн баярын өдөр хэмээн ирж, 1995 оноос Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар энэ өдрийг "Эх үрсийн баяр" болгон нэрлэж 2003 он хүртэл тэмдэглэж ирсэн бөгөөд тухайн оны тавдугаар сарын 22-нд УИХ дээрх зарлигийг цуцалж “Хүүхдийн баяр” гэж нэрлэн хүүхдийн эрхийн талаар анхаарлаа хандуулдаг өдөр болон тогтсон юм. Манай улс хүүхэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх таатай боломж бүрдүүлэхийн тулд эл өдрийг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг болсон цөөн орны нэг юм.

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас 2020, 2021 онуудад "Хүүхдийн баяр"-т зориулсан аливаа арга хэмжээг зохион байгуулахыг хориглоод байгаа билээ. 

Анх 1925 онд Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас  зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж байжээ.

Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир ийнхүү анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг Женевт батлаж байв.


Өөрөөр хэлбэл, энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 оны 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.