Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЗГ: Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаар:

- Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглолоо.

- Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн. 

- Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа. 

- Нийслэл дэх амаржих газрын ачааллыг бууруулах зорилгоор Хүрээ амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулах, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт тусгуулах

- "Бамбарууш" кафег хүүхдийн ресторан болгоно.

- Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийдэх юм байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.