Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МАН Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр  дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй МАН хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. 

Тодруулбал  “Хөдөлгөөн”  ТББ, “Иргэдийн нэгдэл ард түмний штаб”, “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ, Гадаад харилцааны яамны Ахмадын хороо, Элчин сайд нарын клуб, УБТЗ-ын Ахмадын хороо, Монголын дугуйн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Тусгаар тогтнолын манаа” ТББ зэрэг иргэний нийгмийн 21  болон ТББ-ын төлөөлөлтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “МАН байгуулагдсан цагаасаа хойш иргэний нийгмийн  болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдол нь өндөр байсан. Энэ ч утгаараа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь МАН-ын бодлого үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо Монголын ардчиллыг бэхжүүлэхэд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд, хувь хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхэд  ихээхэн дэм тустай байдаг. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал зургаан жилийн турш иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын оролцоог өндөрт  тавьж  ард иргэд, улс орноо чиглүүлэх үйлсэд  хамтран ажиллаж  амжилт гаргана гэж бодож байна” гэв. 

Энэ удаагийн сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа ч өнөөдөр засгийн эрх барьж байгаа улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн институцитэй хамтран ажиллах нь илүү чухал байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэж үзэж буйгаа ч хэлсэн. 

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин хамтран ажиллахад, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, сурталчлан таниулахад оршиж байгаа юм.  Санамж бичгийн хүрээнд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар чиглэлийн  хөгжлийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, холбогдох хуулийн төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, ажиллана.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.