Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр:“Түгжрэлгүй хотууд” цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгаагаа үргэлжүүлж байна.

Уншигч та бүхэндээ нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр онцлох ажлуудыг танилцуулсан бол энэ удаад Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотууд болон суурин газрын хөгжилд зориулсан мөрийн хөтөлбөрийн заалтуудаас танилцуулъя.

МАН-аас дэвшигч У.Хүрэлсүх: Найрсаг хотууд - Улаанбаатар, Дархан, Эрдэнэт

ЭРҮҮЛ, ЦЭВЭР ХОТУУД

Хотуудын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, хог, хаягдлыг дахин боловсруулах байгальд ээлтэй үйлдвэрүүд байгуулахыг дэмжиж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.

НОГООН ХОТУУД

  • Хотдоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, айлын хашаа, зуслангийн бүс, орон сууцны хотхон бүрт “Бичил ногоон орчин” бүрдүүлэх хөдөлгөөн санаачилж өрнүүлнэ.
  • Улаанбаатар хотын Туул, Сэлбэ, Улиастай, Баянгол, Түргэний гол, Дархан хотын Хараа, Зулзагын гол, Эрдэнэт хотын Эрдэнэт, Говил, Зун, Хангалын голын дагуу иргэд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд барих санаачилга гаргана.

ТҮГЖРЭЛГҮЙ ХОТУУД

  • Хотуудын авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах “Түгжрэлгүй хотууд” цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана.
  • Дархан цаазат Богдхан уулыг тойрсон “Богдхан төмөр зам”-ыг барьж, Улаанбаатар хотод төмөр замын гармыг цөөлөх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Хотуудын орон сууцны хотхон, гэр хорооллын гудамж талбай, орц, гарцыг чөлөөтэй нэвтэрдэг болгох, тэдгээрийн доторх замуудыг шинээр нэмж барихыг дэмжиж, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
  • Хот суурин газарт олон улсын стандартад нийцсэн явган, дугуйн замын сүлжээ, автомашингүй гудамжуудыг шинээр байгуулахыг санаачлан, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.

ОЛОН ТӨВТ ХОТУУД

  • Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, хаяа, дагуул хот, суурингууд байгуулах, “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ.
  • Зүүн хойд Азийн агаарын зам, төмөр замын зангилаа болсон “Шинэ Зуун мод – Аэросити” хот байгуулахыг тууштай дэмжинэ.
  • Эрдэнэтхотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлж, “Инноваци, цахим, технологийн үндэсний загвар хот” болгохыг дэмжиж ажиллана.
  • Дарханхотыг металлургийн хүнд аж үйлдвэр, арьс, шир боловсруулах, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор бүхий “Орчин үеийн аж үйлдвэрийн хот” болгож эрчимтэй хөгжүүлэхийг дэмжиж ажиллана.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.