Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
СЕХ: Хилийн чанадад 7394 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн ч 5618 нь саналаа өглөө

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. 

 

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр: "Гадаадад байгаа иргэдийн санал өгөх өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тавдугаар сарын 30, 31 гэж тогтсон. Энэ дагуу хилийн чанадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Салбар комиссын бүрэлдэхүүнд нийт 187 төрийн албан хаагч ажилласан.

Гадаадад байгаа санал өгөх 7,398 иргэнийг бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэрсийг хүргүүлсэн. Үүнээс дөрвөн иргэний бүртгэл зөрчилтэй тул баталгаажаагүй. Ингээд хилийн чанадад 7,394 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 7,394 иргэнээс 5,618 сонгогч санал өгсөн байна. Энэ нь нийт бүртгүүлсэн иргэдийн 76 хувь болж байгаа юм. 2017 онд гадаадад байгаа нийт иргэдийн 66.3 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд илүү идэвхтэй оролцсон. 

Хамгийн их сонгогч саналаа өгсөн салбар комиссыг сонирхуулъя. Сөүл дэх салбар комисст 753, Токиод 719, Камберрад 532 иргэн саналаа өгсөн байна. Хуулийн хугацаандаа буюу зургаадугаар сарын 9-ний орой 22:00 цагт гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг тоолох ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороонд болно. Хугацаандаа багтаж бүх саналыг хуудсыг татаж авна.

Хуулиараа гадаадад байгаа иргэн санал өгөхийн тулд заавал урьдчилж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээд очиход нь санал өгөх боломжгүй байсан тохиолдол гараагүй. Урьдчилсан бүртгэлийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тал дээр дэвшил гаргах ёстой. Цахимаар санал авдаг тогтолцоо руу шилжүүлэх тухайд СЕХ ажиллах хэрэгтэй" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.