Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ч.Өнөрбаяр: 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн ажиглах хороог анхаарч ажиллаасай гэж хүсч байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр/2021-05-31/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн Лолита Чигане болон Улс төр шинжээч Мауро Калво нартай уулзжээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн дүнд хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй хэрэг одоог хүртэл үнэн зөвөөр шийдэгдээгүй байгааг хэлээд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хууль бус үйлдэл давтагдах магадлалтай байна. Энэ асуудалд Сонгуулийн ажиглах хороог анхаарч ажиллаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн Лолита Чигане Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцохдоо ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулж ажиллана гэлээ. Мөн Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн Лолита Сигане нэр дэвшигч С.Эрдэнэтэй ирэх зургадугаар сарын 03-ны өдөр уулзах цаг товлолоо.
 
 
 
 
 

АИХЭГ-аас Сонгууль ажиглах тусгай хороог энэ сарын 25-наас эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд Тусгай хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм байна.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.