Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат өөрийнх нь тухай цахимд бичсэн сэтгүүлчийг цагдаад өгчээ

Сошиал орчинд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн нэгэн сэтгүүлчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгчээ.

Тодруулбал... Өнгөрсөн сарын 31-ны өдөр ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийхээр товлосон ч аадар борооны улмаас хойшилжээ. Энэ тэрээр өөрийн цахим хуудаст “Иргэд сонгогчидтой уулзахын өмнөх өдөр Аймгийн Ус цаг уурын газраас агаар зориудаар нөлөөлөн бороо оруулсан тул Баруун-Уртад буух боломжгүй болж, уулзалт хойшлогдлоо” гэж бичжээ.

Энэ талаар сэтгүүлч Ж.Нямсүрэн мэдээлсэн өөрийнхөө цахим хуудаст мэдээлсэн бөгөөд үүнд ХҮН-аас Д.Энхбатын нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгчээ.

Ийнхүү үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагдсан сэтгүүлч Ж.Нямсүрэн ... “Өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас ярьж байна. Энхбат гуайн нэр төрд халдсан гэнэ. Энхбат гуайн уулзалтад бороо нөлөөлсөн гэж өөрөө нүүр номдоо бичсэн. Үүнийг нь мэдээлсэнд ХҮН-ынхан гомджээ. Энхбат гуай өөрөө уулзалтад ус цаг уурчид бороо зориудаар оруулж нөлөөлсөн гэж бичсэн нь үнэн. Удалгүй постондоо эдит хийсэн ч байсан.

Социализмын сайхныг санагалздаг энэ хүн одоо ингээд хэвлэлүүдийн амыг барих гэж оролдож байгаа юм чинь Монгол Улсын Ерөнхийлөгч болчихвол бид бүгд үг хэлэх ч эрхгүй болох юм байна.

Хаа очиж нөгөө хоёр нэр дэвшигч нь элдвээр хэлүүлээд явах ч үг дааж, бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд одоогоор халдаагүй л байна.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилал юм” гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.