Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Төгсөх ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайт ажиллаж эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй сурагчдын дийлэнх нь цаашид суралцах мэргэжлээ сонгосон байгаа бол зарим нь эргэлзсэн хэвээр байгаа.

Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийх үед нь туслах, чиг баримжаа олгох myfuture.mn портал сайт ажиллаж эхэлжээ.

Энэхүү портал сайт нь суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулж өөрийн сонирхол, давуу талаа таньж мэдэх, чадвар, үнэт зүйлээ тодорхойлох, ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хэрэглэгч myfuture.mn веб сайтаас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа, түүний талаарх мэдээ мэдээлэл авахдаа ESIS системийн бүртгэлээр, сургууль болон багш өөрийн эрхээр нэвтрэн орох боломжтой. 

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайтыг ашигласнаар: 

СУРАГЧ - Өөрийн онцлогт тохирсон ирээдүйн ажил мэргэжлээ сонгох арга замыг танин мэдэх, түүнийг эзэмших хүртэлх үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажил мэргэжилтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа, зөвлөгөө мэдээллийг авна. 

БАГШ - Сурагчдыг системд хамруулснаар ажил мэргэжлийг таниулах, урт хугацааны шийдвэр гаргахад туслан түүний дагуу төлөвлөлт хийж, чадамжийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ системийн ашиглалтад хяналт тавих, удирдан чиглүүлснээр ирээдүйн сайн боловсон хүчинг бэлтгэх болно. 

ЭЦЭГ ЭХ - Суралцагчдыг урт хугацааны ажил мэргэжлийн шийдвэрээ ухаалагаар гаргах, түүнийгээ үр дүнтэй төлөвлөдөг болгохын тулд эцэг эхийн оролцооноос хамааран хүүхдэдээ ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд нь зөвлөж хүүхдийн сонирхолын дагуу хөгжүүлэх боломжтой болно.

СУРГУУЛЬ - Удирдлага, бодлого тодорхойлогчдод мэдээллээр ханган, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өөрийн сургуулийн сурагчдын мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

Эх сурвалж: БШУЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.