Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Загдраднаа: Хурдны зам цуурсан асуудлыг гүйцэтгэгч компани хариуцна

Монгол Улс анхны буюу Хөшигийн хөндийн хурдны зам ашиглалтад орохоосоо өмнө цууралт өгсөн талаар бид мэдээлсэн. Тус асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км-ийн зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2015 оны 9 сард гэрээ байгуулагдаад 2016 онд барилгын ажил эхэлсэн. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд цар тахалтай холбоотойгоор энэ зам ашиглагдаагүй.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3.5 метрт 115 метр орчим дагуу хагарал үүссэн. Энэ нь зам барилгын ажил буюу технологитой холбоотой асуудал. Гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компани газар дээр нь очиж ажилласан бөгөөд холбогдох засварын ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна.

Мөн холбогдох газруудын ажлын хэсэг байгуулагдаад дүгнэлтээ боловсруулж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарах бөгөөд засварын ажлыг хийж дуусгана. Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна.

Өнгөрсөн жилээс нарийхан хагарал үүссэн байсан. Өнгөрсөн жилээс гүйцэтгэгч компани тухайн үед нь нөхөөс хийж засварласан байсан ч энэ жил хагарлын хэмжээ томорсон байсан. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хариуцах ёстой. Тус компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгахаа мэдэгдсэн” гэв.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал зургаан эгнээтэй. Үндсэндээ 80 см орчим инженерийн хийцтэй даацын үетэй юм. Мөн хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.