Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 94 дүгээр зарлигаар барилгын салбарын 11 хүнийг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо нар  барилгын салбарт хийсэн бүтээснээ үнэлүүлсэн гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Б.Мөнхбаатар сайд салбарын гавьяат барилгачиддаа хандаж “Ахмад, дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх нь чухал. Ахмад үеийнхэн та бүхэн дунд үедээ уламжлуулж, залуу үеийнхэнд зааж сургаж салбарын бодлого, цаашдын ирээдүй тодорхойлогдоно. Та бүхэн минь хийсэн бүтээснээ Төрдөө үнэлүүлж байгаад баяртай байна. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсэж, гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье. Хүний амжилтын цаана гэр бүл байдаг. Тиймээс Гавьяат гэх эрхэм хүндтэй одон медаль та бүхний энгэрт гялалзаж байна” гэсэн юм. 

 Монгол Улсын барилгын салбарт 1964 оноос хойш 99 гавьяат барилгачин төрсөн байдаг. Ийнхүү 11 гавьяат нэмэгдсэнээр 95 жилийн түүхтэй барилгын салбар 110 гавьяат барилгачинтай боллоо.  

 

Оцолын Балдорж “Таван Үндэс” ХХК-ны зөвлөх,

Чулууны Цэдэнбалжир “Том харш” ХХК-ийн зөвлөх инженер

Чүлтэмийн Лувсанцэвээн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахмад настан, ахмад барилгачин

Ламжавын Эрдэнэчимэг   “Жигүүр гранд” группийн арматурчин

Батсүхийн Цогт “Голомт өргөө” ХХК-ийн захирал

Алтангэрэлийн Мягмаржав “Бодь интернэшнл” ХХК-ийн инженер

Батмөнхийн Цогтсэргэлэн “Их модун” ХХК-ийн ерөнхий захирал   

Цэндийн Шинэзориг “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх инженер

Д.Лхагвасүрэн Улаанбаатар барилга компанийн инженер

н.Даваасүрэн Тайгам алтай” ХХК

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.