Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ц.Ганзориг: 200 гаруй мянган иргэн вакцины эсрэг заалттай, вакцинд итгэхгүй гэх шалтгаанаар дархлаажуулалт хамрагдаагүй байна

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус мэдээллийн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр: “Ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүн цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотой үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор УОК хуралдлаа. Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. 

Тодруулбал, 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байна. Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатарын зорилтот бүлгийн 953 мянган иргэн, орон нутагт зургаадугаар сарын 15 гэхэд хүн амыг  дархлаажуулж дуусах юм. Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай болон вакцин итгэхгүй байгаа зэрэг шалтгаанаар дархлаажуулалт хамрагдаагүй 200 гаруй мянган иргэд бий" гэлээ.

Мөн тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шаардлагатай гэж үзвэл хэсэгчилсэн хөл хорио тогтоох уу?
-Хөл хорио тогтоох ямар нэгэн санал гаргаагүй. 5-р сарын 22-ноос орон нутгийн хөдөлгөөнийг нээсэн ч зарим тохиолдолд буюу Увс, Баян өлгий болон Төв аймгийн Чандмань суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон.

-Сонгуулиас болж халдвар нэмэгдэж байгаа юу. Сонгуулийн уулзалтуудад амны хаалтгүй иргэн олон харагдаж байна?
-Хөл хориог цуцалснаар нийгмийн амьдралын хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний нэг нь сонгууль. Гэхдээ сонгуулийн үйл явц заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна. Үүнд УОК, Цагдаа, эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байна. Зөвхөн сонгуулиас болж, халдвар нэмэгдсэн гэж хэлж болохгүй. Шагнал авсан иргэдээс шинжилгээ авч, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зөвлөмжийн дагуу зохион байгуулсан.

-Гадаадаас ирэх хүмүүст ямар журам мөрдүүлэх вэ?
-Дэлхийд хилээ нээсэн 10 улс байна. 110 гаруй улс бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хаасан. Энэ талаар гэрээ хэлэлцээ хийж байна. Хэрвээ давтан тунд хамрагдаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 7 хоног тусгаарлагдана. Мутацтай бүсээс ирж буй бол 14 хоног тусгаарлана.

-Хүүхдүүдийг дархлаажуулах мөнгө бий юу. Хил дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрч, олон иргэн хохирч байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Дархлаажуулалт хийлгээгүй 210 мянган хүний 140 мянган нь залуучууд байна. Үүн дээр идэвхжүүлэлт хийж байна. Дархлаа тогтцыг судалж байгаа 3 баг бий. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хүүхдийн дархлаажуулалтыг Канад, АНУ зэрэг улсад дөнгөж хийж эхэлж байна. 2 сая 500 мянган Файзер вакцин хийх гэрээ хийсэн. Энэ сарын 10-нд 150 мянгыг оруулж ирнэ. Судалгаа шинжилгээг сайтар хийх учиртай. Энэ ажлыг шат дараатай зохион байгуулсны дараа хүүхдүүдэд дархлаажуулалт хийнэ.

Хилийн боомтын үйл ажиллагаанд хоёр улсын хамтын ажиллагаа оролцдог учир хэлэлцээр хийж байна. Хилээр ачаа тээврийг саадгүй зорчуулахаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.