Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбат "Тайландад" үнэтэй хаусаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ХОМ-т тусгасан гэж худал ярьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч, "Датаком”-ын Д.Энхбат Тайландад үнэтэй хаустай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал... Тайландын эртний хотуудын нэг, хааны амралтын хот гэдгээрээ алдаршсан Хуа Хинд Д.Энхбат нь тансаг хаустай гэдэг мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл Д.Энхбат энэ талаар твиттер хуудастаа "Миний байрны тухай шуугих хүмүүс байх юм. Миний ХОМ-ээс авсан мэдээллийг түгээгээд л... Би өөрөө нийтэд ил мэдээлсэн зүйл шүү дээ. Төрийн албан хаагч биш, жирийн иргэн, бизнесмэн хүн байр орон сууцтай байх нь тийм л айхтар УТ-ийн асуудал юм байх даа" гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчд Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлдэг. Түүний ХОМ-т нийтийн орон сууц НЭГ, Зуслангийн байр НЭГ гэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Энхбатын жиргэсэн шиг Тайланд дахь үнэтэй хаус нь түүний ХОМ-т тусгагдаагүй байна. /ХҮН-ээс нэр дэвшигч Д.Энхбатын ХОМ-ийг ЭНДЭЭС харах боломжтой/

Ямартай Тайланд дахь хаусыг хэдэн төгрөгөөр яаж худалдаж авснаа ХОМ-т тусгаагүй байна. Гэхдээ 

  • “Датаком” ХХК-иас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 /арван дөрвөн мянга/ ам.доллар
  • хоёрдугаар сарын 12-нд өдөр 18 000 /Арван найман мянга/ ам.доллар
  • 2020 оны наймдугаар сарын 6-нд 8 700 /Найман мянга долоон зуу/ ам.доллар
  • 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 /Тавин мянга/ ам.доллар
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 /Арван таван мянга/
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 /Арван таван мянга/ нийт 120 700 /Нэг зуун хорин мянга долоон зуу/ ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT утгаар Тайланд улс руу шилжүүлжээ. 

Ийнхүү нэр дэвшигч Д.Энхбат Тайландын хамгийн өндөр өртөгтэй Хуа Хинд амралтын хотод тансаг зэрэглэлийн хаустай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ХОМ-т тусгасан гэж худал ярьлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.