Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Про капитал” судалгааны төвөөс гаргасан судалгааг У.Хүрэлсүх тэргүүлж, Д.Энхбат сүүл мушгижээ

Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын рейтинг болон намуудын рейтингийн түүвэр судалгааг хийж үр дүнг зарлажээ.

Тус судалгаанд 5000 иргэд түүврийн хэлбэрээр явагдсан байна. Улмаар судалгаанд оролцсон иргэдийн 40.9 хувь нь МАН-г, 34 хувь нь АН-ыг, 6.5 хувь нь ХҮН-г дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн 18.6 хувь нь аль ч намайг сонгохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг дэмжих вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 47.4 хувь нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг, АН-аас нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг 31.1 хувь нь дэмжихээ илэрхийлсэн бол 21.5 хувь нь ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбатыг дэмжихээ илэрхийлжээ. 

Мөн "Нэр дэвшигчдийн уриа үгэнд өгсөн таны үнэлэлт, дүгнэлт"  гэсэн асуултанд санал асуулгад оролцогсдын 48.3 хувь нь У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол” уриаг, 32.7 хувь нь С.Эрдэнийн “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” уриаг дэмжсэн бол 12.3 хувь нь Д.Энхбатын “Монгол чадна” гэсэн уриаг дэмжжээ. Тэгвэл 6,7 хувь нь "Мэдэхгүй" гэсэн хариулт өгчээ.

Сануулахад, Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 9-нд болох бөгөөд одоогийн байдлаар гадаадад ажиллаж амьдардаг иргэд урьдчилсан байдлаар саналаа өгсөн юм. Харин коронавирусний халдварын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа иргэд болон ахмад настнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.