Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Мөрийн хөтөлбөр: Залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг байгуулах чиглэлийг Засгийн газарт өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улс орон даяар үргэлжилж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр Баянзүрх дүүргийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт  “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрийг санаачлах заалтыг тусгасан. Түүнчлэн хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгж хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн, залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаар тусгасан юм.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Залуучуудаа дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөртөө “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Инновац, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар, гарааны бизнес эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана гэж тусгасан. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Ард түмнийхээ итгэл, сонголтоор Ерөнхийлөгч болвол “Монгол хүн бүр баялагтаа эзэн байна. Нийгэмд шударга ёс тогтож, хүн бүрт тэгш боломж бүрдэнэ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, айл өрх бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ. Эе эвдэх бус эв нэгдэх зарчмыг хэрэгжүүлнэ. Монгол хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй байдлаар авах, хүн амаа өсгөх, гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ  ивээлдээ авах төрийн бодлогыг тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа” хэмээн онцоллоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.