Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Нэхмэлийн шар” байруудын инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил дуусах шатандаа орлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II III хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Нэхмэлийн шар” орон сууцны байруудын дахин барилгажуулах ажлууд хийгдэж байгаа. Тиймээс дахин барилгажуулах төслийн хүрээнд Цэвэр усны шугамын угсралтын ажил, Дулааны шугамын угсралтын ажил, Цахилгаан хангамж, кабелийн угсралт, Гадна холбооны шугамын сувагчлал, Ариутгах татуургын шугамын угсралт зэрэг таван төрлийн ажил амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа орлоо.

Тодруулж хэлбэл гадна ус хангамжийн 240 метр цэвэр усны ф300 мм-ийн шугамын угсралтын ажлын хүрээнд 240 метр шугамын угсралтын ажил хийгдэж 2018 онд ашиглалтад залгагдсан байна. Мөн дулаан хангамжийн шугам сүлжээнд Ф400 мм-ийн голчтой 550 у/м хос шугамын угсралтын ажил, зам талбайн тохижилтын нөхөн сэргээлтийн ажлыг зураг төсвийн дагуу гүйцэтгэжээ. Гадна цахилгаан хангамжийн 2х2550 метр цахилгааны кабелийн ажил бүрэн хийгдсэн. Түүнчлэн 4x630кВа чадалтай Дэд өртөөний барилга 7.5м х 15м-ийн хэмжээтэй 1 давхар барилга, цахилгааны тоноглолын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
 
Мөн гадна холбооны 600 метр сувагчлалын ажлын хүрээнд дөрвөн эгнээ 110 мм-ийн голчтой PVC хоолойг 560 метр газарт шугамын сувагчлалын гүйцэтгэж, 460 метр ф500мм-ийн шугамын угсралтын ажил гүйцэтгэхээс 350 у/м-ийн ажил гүйцэтгэж дуусгажээ. Энэхүү төслийн хэрэгжих хугацаа ирэх долдугаар сарын 1-ний өдөр бөгөөд хугацаандаа хийж дуусгахаар ажиллаж байгаа юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.