Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
С.Энхжаргал: Зарим хаягт нэг хүн амьдардаг ч өөр 10 хүн бүртгэлтэй байна

Өнөөдөр Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын хяналт, мониторингийн дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Бодлогод залуусын хяналт ТББ-ын УЗ-ийн гишүүн Т.Амарзаяа: "Бодлогод залуусын хяналт ТББ нь Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн. Иргэний нийгмийн ажиглалтын хувьд гадаадад санал авах үйл явцыг ажигласан.

Ажиглалт хийх явцад ноцтой зөрчил гараагүй. Гадаад улсад байгаа иргэд, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх мэдээллийг Элчин сайдын яамдын сайтад байршуулсан ч ойлгомжгүй байжээ. Япон улсын сонгуулийн салбар комисст дөрөвдүгээр сарын 29-нд мэдээллээ явуулсан 4-5 иргэн саналаа өгч чадаагүй. Санал хураалт явуулж байгаа Элчин сайдын хашааны гадаа сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн сайн дурын төлөөлөл, хэнд саналаа өгч байгааг асууж, зориулалтын бус үзгээр санал бөглөхийг оролдсон зөрчил гарсан.

Бодлогод залуусын хяналт ТББ-ын зүгээс СЕХ-ны санал авах өдрийн ажиглалтын мэдээллийг хүргүүлэх болно. Нийт 104 ажиглагч ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн зарим хэсгийн хороодын зүгээс ажиглагчийг PCR шинжилгээ өгч байж ажиглалт хийх боломжтой гэсэн асуудал үүсгэсэн. Үүнийг СЕХ-нд хандаж шийдвэрлүүлсэн.

УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайд нар сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа зардлаа тайлбарлах шаардлагатай. Төрийн өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд аливаа байдлаар ашиглахгүй гэж хуульд заасан байдаг. Гэхдээ улс төрийн албан хаагчид тойрогтоо ажиллахдаа сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа нь ажиглагдаж байна. Тухайн албан хаагчид сонгуулийн сурталчилгаанд оролцох нь хориотой биш ч ямар зардлаар гэдгээ тодорхой болгох хэрэгтэй" гэлээ. 

“МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал: "Бид санал тоолох төхөөрөмж болон сонгогчийн нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт тавьж байна. Энэ удаагийн сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийхээр болсон. Бүх ажиглагчдад чөлөөтэй тест хийх боломжийг олгосон тухай мэдээллийг аймаг, дүүрэгт хүргэсэн. Маргааш орон даяар тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, бэлтгэсэн хуудсаар туршилт хийнэ. Өөрөөр хэлбэл дураараа янз бүрийн хуудас уншуулахгүй бөгөөд бэлтгэсэн тестийг уншуулж, дүнгээ тулгана.

Өнгөрсөн сонгуулиар асуудал үүсгээд байсан дэлгэцнээ харуулах программын тестийг маргааш хийхээр СЕХ төлөвлөсөн. Сонирхсон байгууллагууд очиж болно. Гадаадад 122 мянган сонгогч байгаагаас 7394 хүн бүртгүүлсэн. Үүний 76 хувь буюу 5608 хүн санал өгсөн. Энэ н гадаадад байгаа нийт сонгогчийн 4.6 хувь нь бөгөөд маш чамламаар үзүүлэлт. Гэтэл гадаадад байгаа иргэдийн 76 хувь нь саналаа өгсөн юм шигээр мэдээлж байгаа нь тоон дээр тоглож байна. Энэ мэтээр 76 хувь нь санал өгсөн гээд яваад байвал цаашид ч  таван хувь хүрэхгүй хүнээс санал аваад өнгөрнө. Үүнд СЕХ цаашид анхаарах шаардлагатай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 4767 хүн санал өгсөн байсан. Гэтэл 40 гаруй төлөөлөгчийн газар санал авах үйл ажиллагааг явуулахад маш өндөр зардал гарч буй ч ирц маш бага байгаа нь асуудал юм.

Сонгогчийн нэрийн жагсаалтын асуудлыг УБЕГ хариуцдаг. Burtgel.gov.mn-ээс өөрийгөө болон нэг хаяг дээр байгаа иргэдийн бүртгэлийг харах боломжтой болсон. Нам эвслүүдэд 40 гаруй хоногийн өмнө сонгогчийн нэрийн жагсаалтыг өгдөг байсан бол сонгууль дуусахаас хоёроос доошгүй хоногийн өмнө өгдөг болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 6,7-нд энэ жагсаалтыг өгнө. Олон мянган хүний хаягийг 2-3 хоногт тулгаж амжих уу? Шилжилт хөдөлгөөн зогссон үед энэ нь хэр үр дүнтэй байх эсэх нь асуудал болж буй. Энэ тал дээр цаашид анхаарах хэрэгтэй. Хаяг дээр хүн илүү байна гэдэг нь мэдэгдэж байгаа ч яг хэн гэдэг нь мэдэгдэхгүй байна. Бүх санал авах байруудад камер байршуулсан. Гэхдээ санал өгч буй хэсэг рүү чиглэсэн байж болохгүйг анхаарч ажиллах ёстой.

Өнгөрсөн жилийн бэхэн тэмдэглэгээг мөн энэ жил хийхээр болсон. Сонгогчдын нэрийн жагсаалтын бичиг баримтыг нууцын зэрэглэлтэй гээд үзүүлэхгүй байгаа. Нэг хаягт олон хүн бүртгэлтэй байна уу, сэжигтэй хаяг байна уу гэдгийг нэг бүрчлэн бичиж шалгаж байгаа. Тухайлбал, БЗД-ийн 26 дугаар хороонд хэд хэдэн хэсэгт ижилхэн дугаартай байр байгаа нь мэдээллийг шүүхэд хүндрэл учруулж байна. Мөн шилжилт хөдөлгөөнөө иргэд хийлгэхгүй байна. Хүн бүр хаягийн бүртгэлээ шалгаад үзээсэй гэж хүсэж байна. Манай хаяг дээр ийм олон хүн байдаг юм уу гэх тохиолдол гарч байна.

Зарим хаягт нэг хүн амьдардаг ч 10 хүн бүртгэлтэй байна. Үүний дөрөв нь гадаадад байгаа тухайн хаягт бүртгэлтэй хүн байсан бол зургаа нь огт мэдэхгүй хүнийг нэмж бүртгэсэн байх нь бий" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.