Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа эргүүлэн өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгджээ.
Тэрээр олимпийн хорооны тамга авч явсан, ажилдаа эргэн орох хүсэлтээ олон улсын олимпийн хороо руу явуулсан талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн. Мөн олимпийн хорооны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай Н.Түвшинбаярыг энэ долоо хоногт тамгаа эргүүлэн авчирч өгөхгүй бол цагдаа, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан юм. Улмаар Н.Түвшинбаяр Ч.Наранбаатартай холбогдож, ажил болон тамгаа өгөхөө мэдэгдсэн аж.