Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбатад өрсөлдөгч нь хурдан эдгэрэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбат гэргийн хамтаар коронавирусний халдвар авч улмаар эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. 

Түүнийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа талаарх мэдээллийг сонссон МАН-аас өрсөлдөн нэр дэвшигч У.Хүрэлсүх “Д.Энхбат болон түүний гэргий Д.Оюунцэцэг нарын коронавирусийн тест эерэг гарсныг сонсоод сэтгэл зовж байна. Түргэн эдгээрэй. Монголчууд бид дэлхийг нэрвэж буй аюулт вирусийг эв нэгдэлтэй, нэг нэгэндээ анхаарал халамжтай байж давна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Мөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ "Монголчууд хариуцлагагүй төрийн уршгаар олон арваараа ковид цар тахлаар өвчилж байна! МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Д.Энхбат бас ковидоор өвчилсөн таагүй харамсалтай мэдээг хүлээн авлаа! Өрсөлдөгч Д.Энхбатад хурдан эдгэж өрсөлдөөндөө эргэн орохыг хүсье" гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.