Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбат: Би халдвар тараасан биш халдвар авсан

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Улмаар Д.Энхбат Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байгаа билээ. 

Тэрээр дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Би хөдөө явахдаа ПСР шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин хотод ирээд шинжилгээ өгөхөд эерэг гарлаа. Тиймээс би халдвар тараасан биш авсан хүн. Би мэтгэлцээндээ оролцмоор байна" гэсэн юм. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Би мэтгэлцээнд орно гэж бодож байгаа. Мэтгэлцээнийг онлайнаар хийж болно шүү дээ. Олон уулзалт хийхдээ биш. Цаашид Монголын улс төрийн түүхэнд онлайн хэлэлцүүлэг хийх соёл тогтоовол яасан юм гэсэн бодол төрж байна.

Ер нь бол Ерөниийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь PCR шинжилгээ авсан. Миний шинжилгээний хариу сөрөг гарсан учир орон нутаг руу сурталчилгаанд явахыг зөвшөөрсөн. Би хөдөө КОВИД-19 тараасан биш, харин орон нутагт явж байгаад халдвар авсан бололтой гэдэг дүгнэлт хийж байгаа.

Яагаад вакцины хоёр дахь тунг хийлгээгүй вэ гэхээр дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-н хүртэл хатуу хөл хориотой байсан. Би хотоос 26 км газарт амьдардаг. Хөл хорио тавигдмагц тавдугаар сарын 8-нд эхний тунгаа хийлгэсэн. Гуравдугаар сарын 15-нд манай компани Спутник V гэдэн вакцин хийлгэхээр Интермэд эмнэлэгт захиалга өгсөн байсан ч вакцин нь ирээгүй. Тиймээс би Синофармын вакцин хийлгэсэн. Дараагийн тун тавдугаар сарын 30-нд байсан. Тэр үед сонгуулийн сурталчилгаатай байсан учраас өндөр ачаалалтай үед тариулах нь буруу гэж эмч хэлсэн.

Надтай хамт байж байгаа хүмүүс бүгд хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Сөрөг яваад ирэхдээ эерэг болно гэдэг нь халдвар авсан хүн нь би гэсэн үг. Тараасан нь биш" гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.