Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Т.Доржханд: Би Эрдэнэт, Дарханд л очсон гэхдээ миний шинжилгээний хариу сөрөг гарсан

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Улмаар Д.Энхбат Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байгаа билээ. Тэрээр энэ талаар хэвлэл мэдээлэл олон нийтэд өөрийн биеэр мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд  дараах мэдээллийг хийсэн юм. 

Тэрээр "Монгол улсын төрийн тэргүүний сонгууль дуусахад гуравхан хоног үлдээд байна. Монгол улс анх удаа үндсэн хууль өөрчлөгдсөний улмаас 6 жил ажиллах төрийн тэргүүнээ сонгох гэж байна.

Ердөө 15 хоногт бид 21 аймаг, 9 дүүргээр иргэдтэйгээ уулзах дүрмийг бидэнд тулгасан. Ийм л дүрмээр олон нийтэд танигдсан гэхээс илүүтэйгээр жирийн, эрдэмтэн хүн ямар ч байсан иргэдтэйгээ уулзъя гээд эр зориг гаргаад явсан. Энэ бол үнэн.

Хоёрдугаарт гэртээ сууж байсан эрдэмтэн хүнийг та нэр дэвшээч ээ гэдэг захиалгыг 20.000 хүн өгсөн нь үнэн. 20.000 хүний захиалгыг эхлээд эхнэртэйгээ, найз нөхөдтэйгөө зөвлөлдөж хамгийн эцсийн шийдвэрийг гаргасан нь үнэн. Энэ хүн ковидын хүндрэлтэй үед бүх аймгаар явъя. Явахдаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад явъя гэсэн.

Хэрэв та бүхэн анзаарсан бол манай бүх уулзалтууд дүрэм журмынхаа дагуу дэглэмээ бариад явсан шүү. Бид олон хүн цуглуулаагүй. Яг л хүссэн хүмүүсийг л цуглуулсан.

Надаас Т.Доржханд гишүүнээ та халдвар авсан уу? гэж асууж байна. миний хувьд ерөнхий менежерээр мөн штаб удирдаж байгаа. Дархан Эрдэнэтэд очиж уулзалтад орсон. Иргэдийнхээ дунд сууж байгаад асуулт асуусан. Иргэдийн асууя гэсэн асуултуудыг иргэдээсээ асууж байгаад асуусан.  Урд шөнө ирээд ПСР шинжилгээ өгөөд өнөөдөр сөрөг гэсэн хариу гарсан. Харин нэр дэвшигч маань эхнэр болон нэг машинд хамт явсан хүмүүстэйгээ халдвар авсан байна. үүнийг би юу гэж хэлж байна аа гэхээр “Явахдаа бүх хүмүүс ПСР” шинжилгээ өгөөд сөрөг гараад явсан. Гэхдээ ковид тусах эрсдэл байсан уу? гэвэл байсан. Сая манай нэр дэвшигч хэлсэн. Иргэд нь ковид тусах эрсдэлтэй үед яагаад нэр дэвшигч нь иргэдтэйгээ хамт байж болохгүй гэж.

Бодит тохиолдол ингээд гараад ирлээ. Гурван хүн нэр дэвшиж байхад нэг нь тусчихлаа. Нэг тусч байгаа хүн нь хажуудаа эмчтэй, мөн төрийн хамгаалалттай. Ийм тохиолдолд тусч байна аа гэдэг чинь бодит байдал дээр манайд ковидын тохиолдол өндөр байна. Тиймээс ХҮН-ын удирдлагын хувьд мөн "Зөв хүн электрат" эвслийн хувьд өнөөдөр хуралдаж байгаад дараах шийдвэрийг гаргалаа.

Дэглэмээ сахин сурталчилгаагаа хийсэн хүн халдвар авлаа. Тиймээс иргэдийг олноор нь цуглуулж уулзалт хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Ингээд 21 аймгаар явах байснаас 18 аймгаар явсан. Үлдсэн гурван аймгийн уулзалтыг цуцалсан. Нийслэлд болох уулзалтыг цуцалсан. Үүнээс хойш манай уулзалт цахим хэлбэрээр явах болно.

Мөн МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ та бүхэн мөн адил иргэдээ бодоод, иргэдийг олноор нь цуглуулсан уулзалт хийхгүй байхыг хүсч байна. өнөөдрийг оролцуулаад сонгуулийн сурталчилгаа дуустал 3 хоног байна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны ажлаа цахимаар хийхийг уриалж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.