Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадаагүй Н.Алтанхуяг “цагаан сонголт”-д уриалж, иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Цахим орчинд "цагаан сонголт"-д уриалсан бичвэрүүд орширсон. Сонгуулийн санал хураалтын өмнө цагаан сонголтыг уриалж байгаа эзэд нь ил гараад иржээ.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байсан бөгөөд тэрээр сошиал орчиндоо "цагаан сонголт"-ын тухай нэвтрүүлэг бэлтгэж байршуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эхлээд байгаа юм. Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж бичиг баримтаа бүртгүүлсэн ч СЕХ татгалзсан. Улмаар өлсгөлөн зарлаж, төв талбайд 7 хоносон УИХ-ын гишүүн одоо иргэдийг цагаан сонголт хийхийг уриалж байна.

 

Энэ талаар АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын нэрээр Ерөнхий сайд болж байсан, Ерөнхийлөгч болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс биечлэн болон биет бусаар цагаан сонголтод уриалаад байгааг буруушааж байна. АН-ыг хоёр хуваагдахад томоохон нөлөө үзүүлсэн “Түгжил”-үүдийн үгэнд автахгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна" гэлээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 23 гаруй тэрбум төгрөгөөс бүтэж байгаа. Эдийн засгийн хямралтай, төсөв хүнд байгаа цаг үед энэ цагаан сонголтоос болж дахин сонгууль болвол энэ хэмжээний зардал гарна. Үүнийг Н.Алтанхуяг өөрийнхөө халаанаас гаргахгүй нь лавтай.

Сонгогчид цагаан сонголт хийх нь тэдний эрх. Гэхдээ нэр дэвшигчид таалагдахгүй гээд цагаан сонголт хийх нь санал өгөхгүй байснаас ч сөрөг үр дагавартай. Хамгийн гол нь цагаан сонголтыг иргэд, сонгогчид хэзээ ч санаачилдаггүй. Ийм өөр сонголтыг тодорхой улстөрийн бүлэглэлүүд зохион байгуулалттай өрнүүлж, сонгогчдын улс төрийн үзэл бодлыг эргүүлж, тэдэнд нөлөөлөх зорилгоор явуулдаг болохыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшээгүй болохоороо цагаан сонгуульд уриалж, иргэдийн сонгох сонгогдох эрхэнд халдаж байна гэсэн үг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.