Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Гүндалай: Д.Энхбат өөрийнхөө хариуцлагагүй байдлаасаа болж КОВИД тусчихаад буруугаа иргэд рүү нялзаах хэрэггүй

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат гэр бүл болон бусад хүмүүсийн хамт КОВИД 19-ийн халдвар авч тусгаарлалтад орсон. Ингэхдээ “сонгуулийн сурталчилгаан үеэр тогтмол шинжилгээ өгч байсан. Хариу сөрөг гараад хөдөө яваад эерэг хариутай хотод ирлээ” гэж мэдээлсэн. Түүний энэ үгийг нийт буруутгаж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн байр суурийг сошиал орчинд илэрхийллээ. 

Л.Гүндалай... Би нэр дэвшигч Д.Энхбатын тухай өмнө нь Ц.Элбэгдоржийн хүн гэж ярьж байсан.  Энэ удаад хөдөөний хүн, эмч хүний хувьд зайлшгүй үг хэлэх шаардлагатай боллоо.

Нэгдүгээрт.. Д.Энхбат өөрөө маш хариуцлагагүй. Урьдчилан сэргийлэх вакцинаа хийлгэх ёстой байсан ч энэ хүн вакциныг эсэргүүцдэг болохоор хийлгээгүй байсан. Ингээд нэр дэвшихээр болонгуутаа дөнгөж 1-р тунгаа хийлгээд явсан. Ингээд хөдөө яваад халдвар авсан. Ингэхдээ Нэр дэвшигч Д.Энхбат хөдөөнийхөн надад халдвар өгчихлөө гэж хэлсэн. Ингэснээрээ Д.Энхбат бол иргэдийг хот, хөдөөгийнхөн гэж ялгаварладаг болох нь харагдаж байгаа юм.

Хоёрдугаарт... Д.Энхбат шинжлэх ухаанд итгэдэг гэж хэлж байсан ч шинжлэх ухаанд итгэдэггүй гэдгээ харууллаа. Уг нь өдий насны хүн 2-р тунгаа хийлгэчихсэн байх ёстой. Би бол 2-р тунгаа хийлгээд бараг 2 сар болж байна. Д.Энхбат бол туйлын хариуцлагагүй, ард иргэдийг хот, хөдөөгийн гэж ялгаварладаг, түүний ил тод харуулсан.

Ер нь бол Д.Энхбат өөрийнхөө хариуцлагагүй байдлаасаа болж КОВИД тусчихаад буруугаа иргэд рүү нялзаах хэрэггүй. Ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад харамсаж байна” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.