Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МУНН-ын дарга Б.Батболд: "Та бидний эвсэл" бүхлээрээ МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцож байгаа

2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсэж "Та бидний эвсэл"-ийг бүрдүүлж байсан Монголын Уламжлалын нэгдсэн нам /МУНН/ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа илэрхийллээ. Энэ талаар МУНН-ын дарга Б.Батболд цахим орчиндоо бичжээ. 

Тэрээр "Монгол улс парламентийн засаглалтай улс өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. МУ-ын ерөнхийлөгч нь хүчний блокийг хариуцаж ажиллах үндсэн үүрэгтэй энэ үүргээ аль ч үеийн ерөнхийлөгчид 50 хувь биелүүлж чадсан уу үгүй юу, яагаад гэвэл тэдэн дотор цэрэг аюулгүй байдлын мэргэжилтэй нэг ч хүн байгаагүй учир хүчнийхэн тэдэнтэй ойлголцож ажиллаж чадахгүй байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ЗХЖШ ын дарга Ганбат 2-3 сар ажиллаад зарчимтай замбараатай хүн учир ажилаа өгөөд явсан байдаг. ЗХЖШ ын даргаар урьд нь мэргэжлийн бус улсууд томилогдож байсан нь бас л миний хэлж байгааг батлах нэг баримт юм. Ерөнхийлөгч нь аюулгүй байдлын чиг үүргийн хүн юм уу цэргийн мэргэжилийн аль нэг нь байх ёстой харин англи хэлтэн лав биш,тэгээд өөрийн мэдэхгүй чиг үүргийн хувьд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн зөвлөхүүдтэй,ҮАБЗ д нам харгалзалгүй хамгийн сайн экспэртүүдийг урьж ажиллуулж байж ерөнхийлөгчийн ажил бүрэн хэмжээнд утгаараа явна.

2010 онд ҮАБ ын үзэл баримтлал шинэчилэн батлагдсан хэдий ч өнөөдөрийг хүртэл ҮАБЗ ын тухай хууль, ҮАБ ын тухай хуулиуд 90-д оныхоороо нэг ч хөндөгдөөгүй хэвээр байгаа нь урьдах Ерөнхийлөгч нар ажилаа хийсэн үү? гэдгийг харуулах нэг том үзүүлэлт юм, тэдэнд ямар хүмүүс зөвлөж байсан болоод ҮАБ ын үзэл баримтлал өөрчлөгдчихөөд байхад ҮАБЗ ийн бүтэц орон тоо ,байгууллагын өөрийнх нь хууль,ажиллах эрх зүйн орчиныг тодорхойлох ҮАБ-ын хуулиуд өнгөрсөн зуундаа гацсан байхав дээ, үнэхээр хэлэх үг олдохгүй байгаа юм, энэ явдал бас л миний хэлсэнийг батлах юм даа ,ядаж л цэргийн мэргэжилийн хүнтэдэн дотор байгаагүйн хар гай, одоо бий болох магадлал өндөр байна. Ийм дампуу сапирсан юм болж байхад аз болж манай гадаад нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан нь бидний аз юм.

Өнөөгийн Монголын улс төр,эдийн засаг,нийгмийн байгаа царай авилга хээл хахуул газар авсан байдал,албан тушаалын гэмт хэрэг хариуцлага хүлээхгүй байгаа байдал ,шүүх эрх мэдлийн байгуулагуудын завхрал,ТЕГ,ЦЕГ ын үйл ажиллагааны доголдол завхрал энэ бүхэн үе үеийн ерөнхийлөгч нарын ажилаа хийгээгүйн баталгаа болж байгааг ухаар ,итгэ,үнэмш бид Хүрэлсүх гарснаар энэ байдлыг өөрчлөх боломж бүрдэж байна гэж харж байгаа тэрээр тогтолцооны өөрчлөлт хийж улс орныг цэгцлэх болно гэж МАХН тай хийсэн хоёр нам нэгдэх гэрээнд маш тодорхой тусгасан байгаа,угтаа МАХН тай нэгдэхдээ хийсэн гэрээний үндэс нь ТА БИДНИЙ ЭВСЭЛ ийн гэрээний үндсэн зарчимууд юм гэдгийг хэлэх байна.Тийм учир Та бидний эвсэл бүхлээрээ МАН ын нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцож байгаа юмаа,тэрнээс ФБ ийн хардамтгай нөхдүүдийн амны уншлага шахуу болсон мөнгөөр худалдагдсан,албан тушаалд горилсон ,ямар нэг хүний элдэв юм долоогоод далдаганаад байгаа юм биш гэдгийг нэг мөр хэлчихье.Тийм болохоор анх удаа цэргийн мэргэжлийн хүнээ ерөнхийлөгч болгож улс нийгэмд хуримтлагдсан хог новшноос салж ,нэгдмэл төрөө шинээр эмхлэн байгуулж Хүчирхэг баян тансаг Монгол улсыг байгуулж түүний тогтвортой хөгжилийг хангах ,хуулиар засагладаг төрийг бүтээх түүхийн шинэ хуудас нээхэд иргэний үүргээ биелүүлэн оролцохыг нийт Монголчууддаа уриалж байна. МУНН түүнд итгэсэн та нар маань ч итгэ, МУНН хэзээ ч Монголын үндэсний эрх ашгийн эсрэг явж байгаагүйг, явах ч үгүй гэдгийг МУНН ын туулж ирсэн зам мөр бэлхнээ гэрчилнэ гэж хэлэх байна" гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.