Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өмнөх Ерөнхийлөгчдийн дундаас Х.Баттулга гадаад харилцаанд хамгийн муу ажилласан Ерөнхийлөгч болж үлдэж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Түүний бүрэн эрхийн хугацаанд Монгол улсын гадаад харилцаа зогсонги байдалд орсон тухай олон улсын судлаачид дүгнэдэг.

Үүнийг өчигдөр өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрлөө.

Тэрээр... “Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад айлчлал хийхэд манай улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч нь ямархуу хүн бэ гэдэг мэдээллийг агуулсан танилцуулга нөгөө улсын  Ерөнхийлөгчид очдог. Ядуурал нь тэд, авлигалд идэгдчихсэн, баян орон мөртлөө иргэд нь ядуу амьдардаг гэдэг танилцуулга нь очсон байхад үнэтэй зангиа зүүчихсэн, үнэртэй ус үнэртүүлсэн нэг тийм ганган хүн очоод яриад байхаар өмнөөс нь санаа зовдог. Ийм санаа зовсон бодол миний урд талын Ерөнхийлөгчийн үед надад буудаг байсан юм. Тиймээс миний хувьд гадаад харилцааны асуудлаар сурталчилгаа хийлгүйгээр хоёр хөрш, Энэтхэг, АНУ, Европ гэсэн тал дээр айлчлал хийсэн” гэлээ.

Ерөнхийдөө гадаад айлчлалыг хумьсан гэж хэлээд байгаа юм. Ерөнхийлөгч гадаад айлчлал хийхгүй байхаар дэлхийн бусад улстай улстөрийн харилцаа хязгаарлагдмал болж байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байх хугацаандаа ОХУ-руу нэг, БНХАУ-руу хоёр, Энэхтэг рүү нэг, АНУ-руу нэг удаагийн айлчлал хийсэн. Товчхондоо 4 жилийн хугацаанд 5 удаагийн айлчлал хийсэн бөгөөд эдгээр айлчлалууд Монгол Улсын гадаад харилцааг шинэ түвшинд гаргаж чадаагүй гэж судлаачид дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл Х.Баттулга үе үеийн Ерөнхийлөгчдийн дундаас гадаад харилцаанд хамгийн муу ажилласан Ерөнхийлөгч болж үлдэж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.