Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Шууд: Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар мэдээлэл хийж байна

СЕХ, УБЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМГ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Өнөөдөр урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил эхлээд явж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад СЕХ 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө.

Энэ удаагийн сонгуулийн онцлог их байна. Энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, гараар 100 хувь тоолно. Халдвар дотоодод дэгдсэн үед сонгууль зохион байгуулж байгаа нь энэ удаагийн нэгэн онцлог болж байна.

Цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан. 

Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25,619 хүнээс санал авна. Уг хайрцгаар саналаа өгөх иргэд 18,000 орчим иргэн бий. Цар тахалтай холбоотой 7,051 хүнээс зөөврийн хайрцгаар санал авах юм. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Өдөрт дунджаар 7,000 гаруй хүмүүс тусгаарлах болон эмчлэх байранд байгаа. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1,600 орчим тээврийн хэрэгсэл, 3,200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана.

Дараагийн сонгуулиас өмнө сонгогчдод цахимаар санал өгөх боломжийг олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан. Уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байна. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагчид ажиллаж байгаа юм. 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч буй энэ үед 60 эмнэлгийн тусламжийн баг ажиллаж байгааг хэлье. Энэ бүрэлдэхүүнээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Маргааш буюу зургаадугаар сарын 9-нд санал авах ажиллагааг зохион байгуулахад бэлэн болсныг дуулгая. Улсын хэмжээнд нийт 2,641 даамал дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллана гэлээ. 

 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.