Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна.

  1. Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангах хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Монгол Улсын хувь нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны шалтгаант өвчин. Мөн хоёрдугаар хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4,000 гаруй тохиолдол илэрсэн бол 2020 онд 6,000 гаруй болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Иймд насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа юм.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх багц бодлого, үүрэг чиглэлийг сайд нарт өглөө" гэлээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Манай улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хоёрдугаарт хавдрын өвчлөл, гуравдугаарт гэмтэл, хордлого гэх мэт гаднын шалтгаан бий. 2020 онд 6702 хүнийг хавдартай гэж оношилжээ. Тэдний 73 хувийг хожуу үедээ буюу хоёр болон гуравдугаар шатандаа орсон байжээ. Иймд эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт хамрагдах үндэсний хөтөлбөр боловсруулах үүргийг  Эрүүл мэндийн сайдад өглөө. Эрүүд мэндийн даатгалын сангаас зардлыг гаргах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.