Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Ч.Болортуяа: Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа

Коронавируст халдварын тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар нийслэлд хатуу хөл хорио тогтоож магадгүй тухай мэдээлэл иргэдийн дунд байгаа юм.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулахад "Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна. Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй" гэсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 67,710 болоод байна. Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээнд эерэг хариу эзлэх хувь 19-д хүрсэн юм. Түүнчлэн вакцин хийлгээгүй бүлэг буюу 0-17 насныхан халдварт өртөх нь ихсэж, шинээр илэрч буй тохиолдлын 30%-ийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.