Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Занданшатар: Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой
УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр ирэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өглөө.
УИХ-ын дарга санал өгснийхөө дараа "Юуны өмнө нийт сонгогчиддоо түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна. Түүхэн гэж хэлэхийн учир бол удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөгөө талаараа цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ бариад саналаа өгч байгаа нь бахархууштай. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, тусгаар тогтнолыг авчирсан энэ их баяр наадмын өмнө, ковидгүй зун болох гэж буй энэ цаг үед залуучууд маань Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан. Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг ийн уртасгасан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна. Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсэж болзошгүй юм" гэлээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.