Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудас дээр харандаагаар дугаарлалт хийсэн асуудал зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно

СЕХ-ны хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ сонгууийн ирц, ирсэн гомдлын талаар мэдээллээ.

Тэрээр "Санал авах байруудад байршуулсан камерын харагдах өнцгийн талаарх санал гомдол ирж байна. Тиймээс СЕХ-оос зарим камерын харагдах өнцгийг өөрчлөх тал дээр ажиллалаа. 

Ариутгал хийх нэрийдлээр үйл ажиллагааг бүрэн зогсоож, санал авах байруудад байсан бүх хүнийг гаргаж байна гэх гомдол ирж байна. Үүнийг шалгахад ХУД-ийн 4,5 хэсэг дээр ариутгал хийх нэрийдлээр бүх хүмүүсийг гаргаж байгаад ариутгал хийжээ. Иргэн сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болох ёсгүй. Тиймээс хуульд сонгогчийн саналаа өгөхөд саад учруулах нь гэмт хэрэг, зөрчилд тооцогддог учир дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт энэ дагуу ажиллахыг чиглэл өгсөн ба СЕХ шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. 

Хэсгийн хорооны ажилтан саналын хуудсан дээр харандаагаар 1,2,3 гэх дугаарлалт хийсэн юм билээ. Бид үүнийг арилгуулах арга хэмжээ авсан.

Хяналтын 729 камер онлайнаар холбогдон ажиллаж байна. Админ эрхүүдийг улс төрийн намууд болон бусад хянагчдад харагдана. Зарим гомдлыг гаргахдаа эхний ээлжид нягтлах шаардлагатай байна, учир нь буруу зөрүү ойлгосноос болж шууд СЕХ-д ирж байна. Жишээ нь санал авах байрт хавтсыг ашиглуулахгүй байна гэсэн. Ингэхэд зөвхөн нэг сонгогч л өөрөө  хавтас ашиглахгүй хэмээн хүсэлт тавьсан байсан.  Энэ удаагийн хуулийн нэг өөрчлөлт нь идэвхтэй оролцуулах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй болсон. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн саналын хуудас дээр ямар нэгэн дугаарлалт тавигдахгүй. Зөвхөн тухайн хэсгийн хорооны дугаар тавигдах ёстой. Гэтэл тухайн хэсгийн хорооны ажилтан тухайн хуудас дээр харандаагаар архивын нэгжлэг 1,2,3,4… гэх байдлаар дугаарлалт хийсэн байна лээ. Уг асуудал гарсан даруйд шалгуулаад, тэр үед нь бүх харандаагаар бичсэн тэмдэглэгээг нь арилгасан.

Саналын хуудас дээр тэмдэглэгээ хийлгэдэггүйн учир нь сонсгогчийн саналыг нууцаар харах эрхэд нь халдахгүй байх эрхтэй нь шууд холбоотой.

Ийм гомдол Баянзүрх дүүргийн сонгуулийн хэсэгт гарсан уг асуудлаар СЕХ-нд гомдол ирсэн.

  1. Зөрчил мөн эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно.
  2. Зөрчил гэж тогтоогдвол санал хураалтын дүн гарсны дараагаар нэр дэвшигчийн авсан саналын зөрүү нь энэ зөрчлөөс их эсвэл тэнцүү байх юм бол ноцтой зөрчил гэж тооцогддог.

Ноцтой зөрчил гэж тооцогдсон тохиолдолд тухайн саналын хайрцагт байгаа саналын хуудсыг нийтэд нь хүчингүйд тооцоод дахин санал авах ажиллагаа явагддаг.

Харин мөнгө тараахтай холбоотой асуудлын тухайд “Гомдол мэдээллийг эхний ээлжид нягталж шалгах шаардлагатай. Уг асуудлаар би Ардчилсан намын хуулийн багтай холбогдсон. Үүний дагуу гомдол мэдээллийг шалгаад үзэхэд хуурамч дуудлага байна гэх мэдээллийг өгсөн байсан. Дахин хэлэхэд хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагч нар намынхаа штаб руу эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргахдаа мэдээллээ нягтлах хэрэгтэй” гэлээ.

Мөн “Сонгогч саналаа тэмдэглэсэн эсхүл саналын хуудасныхаа зургийг бусдад харуулах болон зургийг нь авах, дүрс бичлэг хийхийг нь хуулиар хориглож байгаа. Хэрэв энэ зөрчил нь тогтоогдох юм бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хууль дээр бий. Энэ бол бусад торгуультай харьцуулбал өндөр хэмжээний торгууль тул иргэд сонгогчид анхааралтай хандаарай” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.