Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг цаг тутамд гаргаж буй. Улсын хэмжээнд 17 цагийн байдлаар ирц 40 хувьд хүрчээ.
Ингэснээр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 40 мянган иргэний 813,973 иргэн саналаа өгөөд байна.