Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ХҮН: Зөв зүйлд нь дэмжээд, буруу зүйлд нь сөрөг хүчнийхээ байр сууриар шүүмжилж явах болно

Өнөөдөр ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга Т.Доржханд "Монголчууд шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаа Ерөнхийлөгчөө 6 жилээр сонгож байна. Энэ удаагийн сонгууль сүүлийн 30 жилд хийгдсэн сонгуулиудаас маш ялгаатай гэж бид дүгнэж байгаа. Ямар нэгэн байдлаар бие биенийгээ гүтгэж, харлуулсан, дайрч давшилсан тохиолдол гарсангүй. Маш зардал багатай сонгууль боллоо. Бид технологийн дэвшлийг ашиглан сонгуулийг гар утсаар явуулахыг хүссэн ч тэгэх боломж нь байсангүй. 

Бидэнд итгэл хүлээлгэж сонголт хийсэн нийт иргэддээ талархаж байна. Бид бодлогоороо, зарчмаараа, үнэт зүйлээрээ өрсөлддөг үнэт зүйлийг монголын улстөрд түгээж чадна гэх итгэл үнэмшлийг авч чадлаа. Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно.

Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор сонгуульд оролцож болно гэдгийг харууллаа.  Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадсан. Монгол Улсын төрийн тэргүүний босго нь өндөр байг. У.Хүрэлсүхийн, эрх барьж байгаа намын ачаа маш өндөр боллоо. ХҮНам  зөв зүйлд нь дэмжээд, буруу зүйлд нь сөрөг хүчнийхээ байр сууриар шүүмжилж явах болно” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.