Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүх бурууг УОК-т үүрүүлж байгаа ч  иргэд ухамсар, хариуцлагаа мартжээ

Засгийн газар иргэдэд ковидгүй зуныг амласан. Гэтэл цар тахлын халдварын тоо буурах нь 24 цагт 2000 тохиолдол бүртгэгдэж эхэллээ.

Мэдээж нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комисс халдварын тархалтыг хумих сайн, муу төлөвлөгөө боловсруулж хамаг сайнаараа хичээж ажиллах байна. Гэвч нөгөө талаас халдварын хамаг бурууг төрд үүрүүлэхээс урьтаж иргэд ухамсар, хариуцлагаа эргэж харах цаг иржээ.

Учир нь хөл хорио суларсан өдрөөс эхэлж Ерөнхийлөгчийн шагналын “бороо үер мэт” буув. Мөн иргэд  вакцинд найдаж арав, зуугаараа зугаалж цэнгэж, баярлаж наадаж байна. Энэ байдал үргэлжилсээр...

Үүн дээр нэмээд дэглэм зөрчиж ажиллаж байгаа караоке, баар ч цөөнгүй байгаа нь сошиал орчинд бичлэгээрээ цацагдлаа.

Тэгвэл дээрх үйлдлийн талаар Засгийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: "Асуудлын тухайд,өдөр бүр мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж зөрчлүүдэд арга хэмжээ авсаар байгаа ч бодит байдал ийм байсаар байна. Давтан тундаа хамрагдаагүй 200 гаруй мянган иргэн бий. Тэр дундаа 18-30 насныхан хамрагдалт сул байгаа учир ингэж бөөгнөрч, энэ насныхан өдөр бүрийн халдварын 40-50 хувийг эзэлж байна. 30 хувь нь хүүхдүүд гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа. Вакцинд 100 хувь буруу өгөхөөс илүү хүн бүр хариуцлагатай байвал заавал хатуу хөл хорихгүй байж болох. Засгийн газраас, УОК-оос нөхцөл байдалд шат дараатай арга хэмжээг авсаар байгаа ч цар тахлыг аль нэг тал дангаараа давах боломжгүй. Төр, иргэн, аж ахуй нэгжүүдийн хамтын хариуцлага юм" гэлээ.

Ийм харицлагагүй иргэдийн дүр зураг, үйлдэл хаа сайгүй байгаа нь  Монголчууд өөрсдөө ковидгүй зуныг хүсэхгүй байгааг харуулж байна. Тиймээс шоуны арга хэмжээгээ зогсоож иргэд ухамсар, хариуцлагатай байхгүй л бол төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаад ямар ч үр дүн гарахгүй гэдгийг онцолж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.