Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 19 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв 2021 оны 06 дугаар сарын 11, 12,13-ны өдрүүдэд нийт 887 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 587 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 19 хүн гэмтэж, ослын улмаас нийслэлд 1 орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

Амь хохирсон, Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

-Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8

-Автомашин унадаг дугуйтай мөргөлдсөн-3

-Хоёр автомашин мөргөлдсөн-1

-Автомашин мотоциклтой мөргөлдсөн-3

-Зорчигч гэмтсэн-4

 

Орон нутагт:

-Автомашин үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1

-Автомашинтай онхолдох хэлбэрээр-1

 

Хүний амь хохирсон осол:

2021.06.12-нд өдрийн 21:40 минутын орчим Хан-Уул дүүргийн нутагт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 7 настай хүүхдийг мөргөж амь хохирсон.

 

2021.06.13-нд өдрийн 14:28 минутын  орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумд ШТС үнийн шон мөргөж зорчигч 9 настай хүүхэд амь хохирсон.

 

2021.06.12-нд шөнийн 02:40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт тээврийн хэрэгсэл жалгаруу онхолдож  жолооч амь хохирсон.

 

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон  нийслэлд 120 орон нутагт 70 улсын хэмжээнд 190 зөрчлийг илрүүлжээ. 

 

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож, гарцаар гарч яваа явган зорчигч, дугуйтай том хүн хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой оролцох, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцууулахгүй байх, тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудалд хүүхдээ суулгаж зөв аюулгүй тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.