Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ц.Мөнхцэцэг: Эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө дөрвүүлээ байна. Улаан бүсэд байдал хүнд байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг халдвар авсан тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, олон нийтэд хандан сэрэмжлүүлэг бичжээ.

Тэрбээр "Нэгдүгээр хавьтагч болсноо мэдээд PCR өгч Ковид эерэг гарсан, хөнгөн байсан тул гэрээр тусгаарлаж эм уугаад 6 дахь хоногтоо хүндэрч түргэнээр эмнэлэгт ирлээ. Вероселл 2 тунтай, эмнэлэгт хүн дүүрэн, өрөөндөө дөрвүүлээ байна. Улаан бүсэд байдал хүнд байна. Хөл хөдөлгөөнөө багасгаж хүн бүр болгоомжилъё. Одоо ер нь халуурахгүй хөнгөн хэлбэрээр тусаад, хэд хоногоос хүндэрдэг хэлбэр түгээмэл байх шиг байна.

Халуурахгүй учраас хүмүүс Ковид биш гэж сэжиглэхгүй явж халдвар тараагаад байна. Би нэгдүгээр хавьтагч боллоо гэдгээ мэдэнгүүтээ шинжилгээ өгч өөрийгөө тусгаарласан.

Ханиахгүй, халуурахгүй, хоолой өвдөхгүй байж байгаад 6 дахь хоног дээрээ зүрх дэлсэж, даралт огцом нэмэгдэж 150 хүрч, гэртээ байсаар байсан бол харвалт өгөх байж. Архаг хуучгүй, даралт ихэсдэггүй байсан тулдаа эмнэлэгт амжиж ирлээ. Хоёр тун Вероселл вакцинтай байсан тулдаа гайгүй гарлаа гэж бодож байна" гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.