Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нөхөн сонгуульд Х.Баттулга, С.Эрдэнэ, Н.Энхбаяр, Э.Батшугар нар өрсөлдөхөөр зэхэж байгаа юу?

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ 74-үүлээ болж, хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болж байна.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар хотын дарга болсноор СХД-ийн 2-р хороонд нөхөн сонгууль явуулахаар болсон. Харин Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар УИХ-аас товлосон.

Тэгвэл У.Хүрэлсүх гишүүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуулийг хэзээ зохион байгуулах вэ?гэдэг нь одоогоор тодорхойгүй бөгөөд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд СХД-ийн нөхөн сонгуультай хамт зохион байгуулж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

Хэнтий аймгийн 18-р тойрог нь гурван мандаттай бөгөөд тус тойргоос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулж байв.

Ийнхүү сул зай гарсан УИХ-ын тойргуудад одоогийн АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ нар дэвших магадлалтай гэнэ. Мөн /хуучнаар/ МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугар нар өрсөлдөнө гэж хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Ямартай ч Ерөнхийлөгчийн албан тушаал, Ерөнхийлөгчид горилогчид улс төрийн карериа дуусгахгүйгээр нөхөн сонгуульд өрсөлдөж, дахин УИХ-д суух хүсэлтэй байгаагаа ч нуугаагүй билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.