Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Бразилын Ерөнхийлөгч цар тахлын дүрэм зөрчсөн гэж торгуулж байхад манай Ерөнхийлөгч Х.Баттулга халдвар тараахад нөлөө үзүүлсээр байх уу?

Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро Сан-Паулугийн мотораллид оролцох үеэрээ амны хаалтгүйн улмаас 110 ам доллараар торгуулжээ. Тодруулбал, Сан-Паулу мужийн захиргаа 2020 оны тавдугаар сараас хойш мөрдөгдөж байгаа журмын дагуу олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх ёстой бөгөөд уг журмыг зөрчсөн Ерөнхийлөгч Ж.Болсонарог ийн торгосон байна. 

Тэгвэл манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч тавдугаар сарын 20-оос хойш өнөөдрийг хүртэл өдөр бүр төрийн шагнал олгож байна. Ингэснээр Сүхбаатарын талбай, Төрийн ордон иргэдийн хөлд дарагдсан бөгөөд шагнал авагсдын ар гэрийхэн хэдэн зуу, мянгаараа холхилдож байна. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа амны хаалт зүүхгүй, шагнал авч буй иргэд ч амны хаалт зүүхгүй байгаа нь хорио цээрийн дэглэм алдаглаж, улмаар цар тахлын халдвар тараах нөхцлийг бий болгож байна. Сүүлийн 7 хоногт ковид 19-ын халдвар авсан хүмүүс болон нас барсан иргэдийн дийлэнх нь 5-р сарын сүүл болон энэ сарын эхээр халдвар авсан иргэд байгаа юм. Энэ талаарх мэдлээллийг ЭМЯ-ны өдөр бүр мэдээлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгын шагналын хур нь улс даяар цар тахлын нөхцөл байдал хүндрэхэд хүргэсэн байж болзошгүй юм. 

Төрийн тэргүүн бол ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлдэг удирдагч хүн. Тийм ч учраас дэлхийн бусад улсын төрийн тэргүүнүүд иргэд, олон нийттэйгээ адилаар хөл хорио, цар тахлын халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа. Улмаар дэглэм зөрчсөн Ерөнхийлөгч торгуулж байхад санаатайгаар олон нийтийг нэг дор цуглуулж, олон хоног дараалан шагнал гардуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчиж буй Ерөнхийлөгч ч бас байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.