Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Явган хүний гарцуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут дохио суурилуулахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийг салбар бүрт байгуулан, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Хан-Уул дүүрэг дэх АПУ-гийн уулзварт дуут дохио байршуулж ирэх сард хүлээлгэн өгөх бөгөөд энэ ондоо багтааж Сүхбаатар дүүрэг дэх Улсын их дэлгүүр, Цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүрэг дэх Хараагүйчүүдийн үйлдвэрийн орчим явган хүний гарцад дуут дохио суурилуулахаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.

 

Тус дэд зөвлөлөөс өнгөрсөн онд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгч байсан. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм. Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482-р вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.

 Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Монголын төмөр зам, МИАТ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв, Далайн захиргаа, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагуудад нийт 20727 ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас хараа, хэл, сонсгол, хөдөлгөөний зэрэг хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн нөхцөл байдал, амьжиргааг дэмжих, тэдний оролцоог хангах, салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.