Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

Өчигдөр (2021.06.14) ТЦА-нд нийслэлд явган зорчигчийг мөргөж гэмтээсэн 3 тохиолдол бүртгэгджээ. Шалгалтын явцад дээрх иргэд бүгд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарцгүй замаар гарч улмаар машинд мөргүүлсэн болох нь тогтоогдсон байна.  

Тодруулбал, 

- 2021.06.14-ний өдөр 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр их тойруугийн гудамж, Засгийн газрын авто баазын хойд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан байна.

- 2021.06.14-ний өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, их тойруугийн гудамж Баруун 4 замын хойд уулзварт суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, явган хүний гарцгүй хэсгээр зам гарч байсан байна.

 - 2021.06.14-ний өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 5 шарын автобусны буудлын урд замд суудлын автомашинд явган зорчигч мөргөгдсөн. Явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигч автозамыг гарц гарамгүй хэсгээр гарах болон ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглосон байдаг. Гэтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэлтгүй тавхан алхмын газрыг товчлох болон гэрлэн дохио асахыг хүлээхгүйгээр гарцгүй газраар зам хөндлөн гарч, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байна. 

Тиймээс иргэд та бүхэн  явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.