Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүй

Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны хурал болж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан "Япон улсаас буцалтгүй тусламжаар олгох вакцинуудыг Монгол Улсад ирэхэд саадгүй байлгах талаар ярьж, ажиллаж байгаа. Тус улсаас манай 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хандивлахаар болсноо мэдээлсэн. Энэ хүрээнд Хүний эмийн зөвлөлөөр Moderna болон Jahnsan вакциныг өчигдөр бүртгэж авсан байна. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Байдал ийм хүнд байгаа делта вирус явж байна гэсэн үг. Хэрэв делта вирус байгаа бол уг вирусийн эсрэг Pfizer вакцины үр дүнгийн талаарх судалгаа өчигдөр хэвлэгдсэн байсан. Тус судалгаагаар Энэтхэгийн делта вирусийн халдвар авсан хүн Pfizer-ийн хоёр 2 дахь тун хийлгэхэд дархлаа 88 хувь тогтож байгаа гэсэн байна. Байдал ийм хүнд байхад хүлээх биш Засгийн газар шийдэмгий хандах хэрэгтэй. Өөрсдөө судалгааны дүнгүүдээ харж байгаад шийдвэл оновчтой болно" гэдгийг хэлсэн юм. 

Шадар сайд С.Амарсайхан: Бүүстер буюу вакцины гурав дахь тунгийн талаар яригдаж байгаа ба хэдий хугацаанд дархлаа тогтоох вэ гэдэг одоо тодорхойгүй байгааг ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр хэлээд "ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гараагүй учраас энийг хийх боломжгүй. Гэхдээ дархлал тогтоц үүссэн мөртлөө халдвар аваад байгааг анхааралтай судалж байгаа" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.