Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Энэ зуны улстөр нөхөн сонгууль, намуудын дарга, Ерөнхийлөгчийн баг яаж бүрдэхэв, Засгийн газар солигдох уу гэх мэтээр бужигнах нь

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд МАН-ын дарга У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Сонгуулийн дараа ид өрнөж байгаа сэдэв бол коронавирусийн халдварын тархалт. Зургадугаар сарын 15-наас корона эрс буурч цэгцэндээ орно гэж эрдэмтдийн баг тодорхойлсон гээд байсан ч тэр өдөр нь болчихоод байхад урьдынхаас илүү халдвар тархсаар өдөртөө хоёр мянга хол давсан тоо сонсох боллоо.

Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн жил өнжсөн наадмаа энэ жил хийх үү, үгүй юү гэдэг маргаан дэгдлээ. Байдал иймдээ тулж байхад наадам хийгээд хэрэггүй гэж иргэд эсэргүүцэж байна. Зарим улстөрч наадмыг наймдугаар сард хийсэн ч болно гэсэн санал хэлж байх юм. Ардын хувьсгалын 100 жилд, МАН-ын зуун жилийн ой, шинэ Ерөнхийлөгч наадмаар нээлтийн үг хэлэх зэрэг хэд хэдэн давхацлаас болоод наадмаа хийх сонирхол эрх баригчдад их байх шиг.

Ковидын хажуугаар баахан сонгуульдсан ч Монголын улс төр бужигнасаар байх нь. Бидний амьдрал сонгуулиас сонгуулийн хооронд өрнөж байх шиг. Сонгуульд зориулсан улс төрд нь тааруулж л өдөр хоногоо өнгөрөөх болж. Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль.

Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Нөхөн сонгуулиас гадна намуудын дарга, генсек хэн болохов, Ерөнхийлөгчийн баг яаж бүрдэхэв, Засгийн газар солигдох уу, яахав гээд л бужигнах нь дээ.

Ирэх аравдугаар сарын арван нэгэнд нөхөн сонгууль болох товтой байгаа. АН, ХҮН-ын хувьд сонгуульд ялагдсан учраас одоогийн намын дарга генсек нь хариуцлага хүлээх үү гэсэн асуудал бий. МАН-ын хувьд намын дарга нь Ерөнхийлөгч болсон учраас түүний оронд хэн очих вэ гэдэг анхаарал татаж буй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.