Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Баярхүү: Бүх төрлийн хоолны газрууд маргаашаас заалаар үйлчлэхгүй, хүргэлтээр ажиллаж болно

УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нээгээд есөн төрөл нь хаалттай байсан ч явцын дунд тодорхой үйлчилгээнүүд дээр холбогдох асуудал гарсан учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар хаалттай хэвээр байгаа үйл ажиллагаа:

  • Жагсаал цуглаан
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга
  • Хурим найр дайллага цайллага
  • Дэн буудал
  • Нийтийн бүжиг
  • Бүх төрлийн бүжгийн клуб
  • Бүх төрлийн баар
  • Соёл урлагийн арга хэмжээ
  • Үзвэр үйлчилгээ
  • Спортын бүх төрлийн үйл ажиллагаа
  • Цахим ба автомат тоглоомын газар
  • Өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа
  • Шашин сүм хийд мөргөлийн газар
  • Саун зэрэг үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон. Амралт жуулчны газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалт тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн. Холбогдох хяналт шалгалтыг үйлчилгээний байгууллагуудад тавьж явна. Улаанбаатарын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.