Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар нийт 19 аймгийн 111 суманд хязгаарлалт тогтоогоод байна

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ.

 

Тэрээр “ Сүүлийн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 11,540 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 85,770 болж, нэмэгдэв. Мөн хугацаанд 571 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 11 хүн эндлээ. 

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 70 гаруй хувь нь буюу 59,220 хүн эдгэрээд байгаа бол 400 хүн уг өвчний хүндрэлээр нас барлаа. Нас барагсдын ар гэр, төрөл төргсдөд эмгэнэл илэрхийлье" гэсэн юм. 

Мөн тэрээр "УОК-ын даргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 албан хаагчаас бүрдсэн Шуурхай штаб 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллав. Мөн батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудад 119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан.

Иргэдэд хандаж хэлэхэд хязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.