Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Л.Энх-Амгалан: Боловсролын бүх түвшинд нийтээр нь хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан

УИХ-ын чуулганы хуралдаан болж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын асуудлаар зарим мэдээллийг өглөө.

 

Тэрээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 12 мянга. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургана. 80 сургууль, 80 цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад дэмжлэг үзүүлэх сургалтын хэрэгслээр хангасан байгаа. Цаашид 140 сургууль, 140 цэцэрлэгийг энэ чиглэлээр нэмнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үеийнхэнтэй нь хамт сургах тал дээр анхаарна. Гэрээр байгаа, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдэд явуулын багш ажиллуулах асуудал байж болно гэж үзэж байгаа.

Сонсголын болон харааны бэрхшээлтэй, аутизмтай 1,200 орчим хүүхэд бий. Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн хүрээнд эдгээр хүүхдүүдийг сургана.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна. 

Боловсролын бүх түвшинд нийтээр нь хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ" хэмээв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.