Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
УИХ-ын чуулганаар "Соёлын тухай хууль"-ийг хэлэлцэж байна

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж "Соёлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан бөгөөд тэрээр "Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо үйл хэрэгт тулгуурласан байхаар хуульд тусгалаа. Түүнчлэн дараах зохицуулалтуудыг хуульд нэмсэн.

 
Монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлсан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэл, Соёлын үйл ажиллагаа дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг ААН, олон нийтийн оролцоог тусгайлан зааж, төрийн болон орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийн оролцоотой зөвлөлтэй байж болох, зөвлөл нь хэрхэн ажиллах, Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, Монгол соёлыг танин мэдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа" гэлээ. 
 
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Та бүхэн монголчуудын бүтээсэн өв соёлын талаар ямар ойлголттой байдаг вэ? Бидний бүтээсэн агуу өв соёл бол дуу, яруу найраг, бүжиг, монгол бөх, морь, сур зэрэг уламжлалт соёлоо хүний  дотоод сэтгэл оюунтай нь барилдуулснаараа л онцлог юм. Энэ тал дээрээ онцгой анхаарч, хуульдаа шигтгэж өгөхгүй бол болохгүй. Сүүлийн 30 жилд бид гаднын орнуудын гоё сайхныг хөөцөлдөж явсаар байгаад үндэсний соёлынхоо үнэ цэнэтэй зүйлсийг алдаж дуусаж байна. Монгол бөхөөс эхлээд морь, сур маань ад үзэгдэх байдалтай боллоо. Энэ нь өв соёлыг тээгч, уламжлуулагчдын хариуцлагатай холбоотойгоор үндсэн үзэл, философийг нь алдагдуулсантай л холбоотой шүү дээ. 

Соёлын сайд Ч.Номин, Нүүдлийн соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлж танин мэдүүлэх үүрэгтэй хууль. Энэ хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх салбаруудыг хуулийн төсөлд тусгасан байгаа. 

Ж.Батсуурь: Соёлын өвийг хамгаалах бүртгэхэд эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй. Энэ хуульд эдийн засгийн баталгааг хангасан заалт орж байна уу. Энэ талын зохицуулалтгүй бол лоозонгийн шинжтэй хууль болно шүү.

Соёлын сайд Ч.Номин, Соёл бол хэрэглээнд орж байж хөгждөг. Энэ утгаараа эдийн засгийн талын заалтууд орсон. Ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг төрөөс дэмжих чиглэлийн заалтуудыг оруулсан. Соёлын салбар орхигдсон байсан учир сүүлийн дөрвөн сард соёлын салбарынхаа суурь судалгааг хийж, цаашид бодлогоор дэмжиж ажиллах хүрээгээ тодорхойлж, 12 чиглэлийг онцгойлон авч үзэхээр шийдвэрлэсэн. 

Б.Баттөмөр: Монгол Улсын хөгжлийн олон гарцуудын нэг Монголын соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх асуудал юм. Энэ бол улс орон оршин тогтнох чухал дархлаа юм. Соёл урлагийн байгууллагыг хөгжүүлэхэд санхүүжилтийг ямар хэлбэрүүд байж болох вэ? Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх чиглэлд ямар шинэ зүйл заалт оруулж байна вэ? Залуучууд гадны янз бүрийн урсгал чиглэлд залуучууд татагдах хандлагатай байдаг. Энэ талаар ямар бодлого барих вэ? Урлагийн шилдэг бүтээлийг улсын сан хөмрөгт худалдаж авах ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

Г.Мөнхцэцэг: Энэ  хуулиар соёлын байгууллагуудын ажилчдын ахуй хангамж, тэтгэвэр тэтгэмжээс эхлээд нэлээд олон асуудал шийдэгдсэн. Төвөөс алслагдсан соёлын байгууллагуудын ажилтнуудад таван жилд нэг удаа тэтгэлэг олгох заалт оруулсан. 

Соёлын дэд сайд Батбаяр: Гаднын соёлын нөлөөлөлд манай хүүхэд залуу үе татагдах байдал газар авч байна. Тиймээс соёлын өвийг төрийн онцгой анхааралд байлгаж, хүүхэд залуус соёлын өв, үнэт зүйлээ судлах, өвлөх уламжлуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлэх бодлого барьж ажиллана. Нөгөө талаас хүн төрөлхтөний болон үндэсний соёл иргэншлийн ололт, соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлийн заалтууд төсөлд орсон байгаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.