Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн аюулгүй зэргийн үнэлгээ "ӨНДӨР" гарсан ч гомдолгүй хэмээн мэдүүлжээ

УИХ-ын гишүүн М буюу Ж.Мөнхбат гишүүн эхнэрээ зодож хүнд гэмтэл учруулсан талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал, энэ сарын 16-ны үүрийн 04.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст иргэн "Б" нөхөртөө зодууллаа гэх дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу шалгахад УИХ-ын гишүүн М нь эхнэр Б-гээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа. Гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гаргана" гэсэн мэдээлэл өгч байсан. Мөн зарим хэвлэлд түүний энэхүү үйлдэл нэг бус удаа давтагдсан талаар мэдээлсэн байдаг. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрхэм гишүүний эхнэр Б-н хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийхэд эрсдэлийн үнэлгээ "ӨНДӨР" гэсэн дүгнэлт гарсан байна. Улмаар иргэн Б-г түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавсон ч тэрээр татгалзсан байна. Мөн Ж.Мөнхбатын гэргий Б цагдаагийн байгууллагад “Гомдолгүй” хэмээсэн ч, гэр бүл нь өргөдөл гаргаж, хэргийг шалгуулах хүсэлт гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.