Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
“АСА станц” Засгийн газрын бодлого шийдвэрийг “харлуулах” үүрэг хүлээсэн үү?

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сумогийн Их аварга  Асашёрюу Д.Дагвадорж  АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж, түүний хаана байгаа  газар лайв хийж, “АСА станци” хэмээн өөрийгөө тодорхойлж, олон нийтэд мэдээлэл хийж байсан.

Тэгвэл цар тахлын энэ нөхцөлд  Асашёрюу Д.Дагвадорж  гэнэтхэн “АСА станц”  лайваар хүргэдэг  мэдээллээ хэд хэдэн телевизийн эфирээр дамжуулан хүргэж эхэлсэн.

Тэрээр “АСА станц”-ийн мэдээлэл хүргэх зорилго нь цар тахлыг бууруулах үйл хэрэгтэй холбогдуулан мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулах, ажил хариуцсан албан тушаалтнуудтай ярилцах, мэдээлэл сурвалжлага  хийх гэж тодорхойлж байгаа боловч үнэн хэрэг дээрээ  Цар тахалтай тэмцэж байгаа Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг улстөржүүлэх, зохион байгуулалттай харлуулах, тэднийг ажиллаж чадахгүй байгаа мэт ойлголтыг олон нийтэд  төрүүлэхэд чиглэсэн үү гэж хардахад хүргэж байна.

Учир нь өнөөдрийн “АСА станц” шууд нэвтрүүлгийнхээ зочноор ЭМ-ийн сайд С.Энхболдыг  урьж оруулах үеэрээ халдвар авсан иргэнтэй шууд холбогдож тодруулья хэмээгээд АН-ын гишүүн, Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үргэлж сошиал  орчинд шүүмжлэлж байдаг сэтгүүлч Ж.Отгонбаяр гэгчтэй шууд холбогдон, цар тахалтай тэмцэж, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайдыг “худлаа яригч хэмээн гүтгэн доромжлуулав”.

Хамгийн гол нь Эрүүл мэндийн даатгалаас олгож байгаа 70 мянган төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн  багц нь өрхийн эмнэлгээр дамжин иргэдэд хүрч байгааг ойлгоогүй, иргэн Ж.Отгонбаяр  салбарын сайдыг элдэвээр буруутгасан юм.

Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөхийг хүссэн бол халдвар авсан олон зуун иргэдээс заавал АН-ын залуу дэмжигчдийн нэг, иргэн  Ж.Отгонбаярыг сонгон авч салбарын сайд руу “дайруулах” ямар хэрэг байв.

Товчхондоо АН-ын гишүүн Д.Дагвадорж “АСА станц”-аараа дамжуулан МАН-аас байгуулагдсан  Засгийн газрын бодлого шийдвэрийн эсрэг “ажиллаж”, тэднийг шүүмжлэх, харлуулах, ажил хийж чадахгүй байгаа ойлголтыг иргэдэд төрүүлэх үүргийг хэрэгжүүлж байна.

Үнэхээр “АСА станц”  иргэддээ ойр байж, мэдээлэл хүргэхийг зорьж байгаа бол нийслэлийн иргэд өдрөөс өдөрт цар тахлын халдварт олноороо өртөн, нас баралт нэмэгдэн, эмнэлгүүд нь хэвтэх оргүй болох хэмжээнд хүрсэн байхад Ковидын тухай огт яридаггүй, ажилладаггүй, өөрийн төрсөн ах болох Хотын дарга Д.Сумъяабазарыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан Хот ямар төлөвлөгөөтэйгээр цар тахлыг бууруулах гэж байгаа талаар нь хатуухан асууж, ярилцах хэрэгтэй.

Тиймээс өөрийгөө мундагийг харуулах гэсэн амбицитай ч, мэдлэг чадваргүй “АСА станц” гэгч шууд нэвтрүүлэгт төрийн албан хаагчид, ажилтнуудыг орохгүй байхыг уриалж, сэрэмжлүүлж байна. Учир та бүхний цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг ямар нэг аргаар тэр харлуулна, үр дүнгүй байгаа мэтээр олон нийтэд ойлгуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.