Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг хойшлууллаа

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж тус тус заасны дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товлон хуралдуулахаар тогтоож, хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцээд 16 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолоор коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан 120 хоногийн дотор зохион байгуулах боломжгүй болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
 
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нийт 17 аймаг (2021.06.16-ны өдрийн байдлаар)-ийн нутаг дэвсгэрт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас зарим шүүгчид чуулганд оролцох боломжгүй болох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаа тул Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахимаар хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах тухай тогтоол гаргалаа.
 
Цаашид Нийт шүүгчийн анхдугаар чуулганы товыг холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газар, Улсын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан дахин тогтоож, мэдээлэх болно.
 
НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.